Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах нь чухал

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.12.27/ болж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар "Төрөөс нэг ч төгрөг гуйхгүйгээр ажлын байр бий болгоод, улсдаа татвар төлөөд явж байгаа бизнес эрхлэгчид бол баялаг бүтээгчид шүү. Ирэх жилүүдэд зөвлөн тусалж, дэмжиж ажиллах чухал" гэв.

Ташрамд дурьдахад, Нийслэлийн Засаг даргын захирамжаар бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН байгууллагуудыг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, ковидоос шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 74 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа явуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй болсон билээ. Ингэхдээ төрийн алба дагасан хүнд суртал, авилга хээл хахуультай тэмцэхэд тус шийдвэр үр дүнгээ өгнө хэмээн албаныхан мэдээлээд буй.

Ерөнхийлөгчийн нэрэмжит 128 бөхийн барилдаан лхагва гарагт болно
Ерөнхийлөгчийн нэрэмжит 128 бөхийн барилдаан лхагва гарагт болно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.