Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“МИАТ компани ачаа ачуулахад нэг наалт наасны төлөө 17,000 ам.доллар авч байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.

Тэрбээр "Өнөөдөр агаарын тээврийн салбар маш чухал үүрэгтэй. Агаарын тээврийн тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх нь төрөөс агаарын тээврийн салбарт үзүүлж буй том дэмжлэг. Нэг асуудал байдаг нь grand landing service-ийг зөвхөн МИАТ хийдэг. Ховд аймагт 45 тн-ын онгоц буулгаад түүний зөвхөн ачилтыг хийхэд тухайн компанид 17,000 ам.доллар төлдөг. Үйлчилгээ авч байгаа компани ажилтнуудаараа ачуулдаг. Ачаан дээрээ ганц наалт дарсны төлөө 17,000 ам.доллар авдаг. Ганц монополь компани байна. Үүнийхээ зардлыг багасгах хэрэгтэй. МИАТ компани 45 тн ачаа ачихад нэг наалт наасны төлөө 17,000 ам.доллар авч байна" гэв.

“18 мянга гаруй иргэн, байгууллага зөвшөөрөл авах, жил бүр сунгуулах шаардлагагүй болж байна“
“18 мянга гаруй иргэн, байгууллага зөвшөөрөл авах, жил бүр сунгуулах шаардлагагүй болж байна“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд