Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковидын хуулийг сунгах асуудлыг судлахаар Д.Тогтохсүрэн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

Ковидын хууль буюу Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг тус халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор баталсан.

Тэгвэл энэхүү хууль нь батлагдсан цагаас эхлэн дөрвөн удаагийн хуулийн өөрчлөлтөөр нийт 95 зүйл, заалтыг өөрчилсөн байна. Түүнчлэн энэ хуулийн зохицуулалтаар төрөөс явуулж буй худалдан авах ажлууд болон төрийн байгууллагуудын томилгоог шууд хийж байгаатай холбогдуулан ард түмэн ковидын хуулийг эсэргүүцэж буй.

Түүнчлэн 2021 оны зургадугаар сарын 29-ний УИХ-ын чуулганы хуралдаанаар энэхүү хуулийн хэрэгжилтийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан.

Хуулийн хэрэгжилтийн хугацаа дуусаж буйтай холбогдуулан УИХ-аас ковидын хуулийн ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ахлаж байгаа бөгөөд хуулийн хэрэгжилтийг сунгах, эсэх болон нэмэлт өөрчлөлт оруулах, эсэх талаар хэлэлцэж байгаа юм.

Улсын дээд шүүх өнөөдөр АН-ын даргаар хэнийг бүртгэхээ шийдвэрлэнэ
Улсын дээд шүүх өнөөдөр АН-ын даргаар хэнийг бүртгэхээ шийдвэрлэнэ
 
Татварын орлогын 80 хувийг шинэ Зуунмод хотод, 20 хувийг нийслэл авна
Татварын орлогын 80 хувийг шинэ Зуунмод хотод, 20 хувийг нийслэл авна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.