Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөн барина

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 27 секунд

Олон жилийн турш яригддаг ч ажил хэрэг болж чаддаггүй нэгэн хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын босгоор давуулахаар болжээ. Ц.Элбэгдорж хүртэл энэ хуулийн төслийг УИХ-ын босгоор давуулах гээд чадаагүй түүх бий. Одоо МАН-ынхан харин ямар байдлаар хуулиа бичсэн бэ гэдэг сонирхол татаж байна.

Гэхдээ УИХ-д өргөн барьсан ч дэмжигдэж батлагдах эсэх нь эргэлзээтэй. Учир нь тус хуулийн төсөлд улс төрийн намуудыг бодлогын нам болгох, санхүүгийн ил тод байдлыг бий болгож хандивлагчид болон хэсэг бүлгийн ашиг сонирхлоос ангид байлгах, бодлогын судалгаа хийх, гишүүдийнхээ улс төрийн боловсролыг дээшлүүлэх механизмыг бий болгох зэрэг шинэлэг заалтууд тусгагдсан. Хэрэв энэ батлагдвал олон намуудын муу муухай бүхэн нийтэд ил болж, санхүүжилт нь олны өмнө дэлгэгдэх эрсдэлтэй. Тиймээс энэ бүхнийг тооцсон улстөрчид үеийн үед тус хуулийг УИХ-ын босгоор давуулахгүй, унагасаар ирсэн юм.

Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн төсөл анх удаа УИХ-д өргөн баригдаж байгаа юм биш.

  • 2012 онд Улс төрийн намын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Баярцогтоор ахлуулан байгуулж, 2013 онд УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Б.Болор, Ц.Даваасүрэн, Г.Уянга нарын санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдсан ч УИХ дээр дэмжлэг авалгүй буцсан.
  • 2016 оны нэгдүгээр сарын 04-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгийн төслийг УИХ-д өргөн барьсан ч мөн л бүдэрсэн.
  • Үүнээс яг нэг сарын дараа буюу 2016 оны хоёрдугаар сарын 04-нд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ, М.Сономпил, Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Ч.Улаан, Ц.Цолмон нар Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулснаа УИХ-д өргөн барьсан юм. Мэдээж энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэж амжаагүй.
  • 2018 оны эхээр Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан байгуулсан ч мөн л УИХ-ын босгыг даваагүй.

Харин энэ удаад УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулсан гишүүд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан ч өнөөдрийг хүртэл тус хуулийн төслийг өргөн бариагүй байна. Хэдийгээр УИХ-ын дарга Г.Занданшатар есдүгээр сардаа багтаж, тус хуулийн төслийг өргөн барих чиглэлийг өгсөн ч ажил хэрэг болоогүй өнөөдрийг хүрээд байна.

Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар зэхэж байна.

Л.Оюун-Эрдэнэ: Уурхайн эгэл тосгонд өссөн бяцхан хүү өнөөдөр улстөрийн ууган хүчний даргаар ажиллах боломж тохиолоо
Л.Оюун-Эрдэнэ: Уурхайн эгэл тосгонд өссөн бяцхан хүү өнөөдөр улстөрийн ууган хүчний даргаар ажиллах боломж тохиолоо
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.