Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газарт Шатахуун ачсан автомашин /чиргүүлтэй/ “Дөрөлж” нууранд живсэн осол 12 дугаар сарын 01-ний өдрийн 22:35 цагт Онцгой байдлын газарт бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” загварын шатахуун тээвэрлэгчийг татан гаргах ажиллагааг 12 дугаар сарын 04-ний өдрийн 09:30 цагаас 18:00 цаг хүртэл зохион байгуулсан. 12 дугаар сарын 06-ны өдрийн 08:30 цагт дахин эхлүүлжээ. Албаныханы мэдээлж буйгаар мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байна.