
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Нисэх онгоцны буудал дээрх тандалтын ажиллагаанд ХӨСҮТ-ийн баг ажиллаж байна. Тандалтын шинжилгээг авч эхэлснээс хойш хугацаанд 10 орчим нислэгээр 1400 гаруй хүн ирсэн. Үүнээс дөрвөн хүний шинжилгээний хариу эерэг гарсан тул тусгаарлан ажиглах байр руу болон ХӨСҮТ рүү тусгаарлаж, дараагийн шатны арга хэмжээ авсан. Тухайн дөрвөн иргэний хоёр нь ПГУ шинжилгээгээр халдвартай болох нь батлагдсан. Батлагдсан тохиолдлуудыг ямар хувилбарын халдвар авсан бэ гэдэгт тандалт хийдэг. Ингэхэд тус хоёр иргэн нь дельта хувилбарын халдвар авсан болох нь тогтоогдсон" гэв.