Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 375 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 227 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 147 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 1938 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 2034
-Хүндэвтэр 2411
-Хүнд 571
-Нэн хүнд 98 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 9974 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 5114 иргэн байна. Үүний 168 нь жирэмсэн, 960 хүүхэд байна.