Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 554 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 359 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 194 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барж, нийт нас баралтын тоо 1932 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 2137
-Хүндэвтэр 2540
-Хүнд 660
-Нэн хүнд 111 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 10370 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 5448 иргэн байна. Үүний 201 нь жирэмсэн, 1014 хүүхэд байна.