Улаанбаатар хотын захирагч бөгөөд хотын дарга Д.Сумъяабазар эрийн гурван наадамтай холбоотой байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Эрийн гурван наадам бол спорт биш. Би хувьдаа Монгол үндэсний бөхийг Монголын соёлын өвийг тээгч гэж боддог. Манай зарим иргэд үүнийг спорт гэж андуурдаг.
Эрийн гурван наадам этик, зарчим, ёс зүй хадгалдаг, нүүдэлчдийн өв соёлыг хадгалдаг байгууллага бол эрийн гурван наадмын холбоо. Нүүдэлчдийн өв соёлыг хадгалж байдаг зүйл. Энэ бол наадам фестивал юм.
Жишээ нь сүмо бөх Японы спорт хороонд хамаарагддаггүй Соёлын яаманд нь харьяалагддаг. Самурайн ёсыг хадгалж, өвлөж байгаа гэдгээрээ соёлын яам нь сүмогоо авч явдаг. Түүнтэй адил эрийн гурван наадам манай Соёлын яамны үнэт зүйл байх ёстой. Мөнгөний араас явсан холбоодууд битгий байгаасай гэж бодож байна. Би өөрөө үндэсний бөхөөр хичээллэдэг байсны хувьд ийм итгэл үнэмшилтэй байна" гэв.