ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов, ОХУ-ын ЗХЖШ-ын даргын туслах, хошууч генерал Сучков Вадим Юрьевич, Дорнод цэргийн тойргийн командлагчийн орлогч, дэслэгч генерал Носулев Михаил Яковлевич, ОХУ-ын ЗХЖШ-ын Оперативын Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал Москалик Ярослав Ярославович, ОХУ-ын БХЯ-ны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал Липилин Алексей Анатольевич, ОХУ-ын ЗХЖШ-ын зөвлөх, хошууч генерал Троян Александр Георгиевич, ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны 1 дүгээр орлогч, дарга Бойцов Андрей Артурович тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын бүрэлдэхүүн 10 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд Монголын талаас ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ГХАГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа Г.Одбаяр нар угтаж авлаа. Үргэлжлүүлээд айлчлалын бүрэлдэхүүн ЗХЖШ-т ажиллах бөгөөд энэ үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимовтой хэлэлцээ хийнэ.
Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд БХЯ-нд төлөөлөгчдийг хүлээн авч уулзах юм. Түүнчлэн ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхэд бараалхах, Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээгээр үргэлжилнэ.