Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч дуучин Э.Амартүвшинг өнөөдөр Ардын жүжигчин цол тэмдгээр шагнахаар болжээ. Тэрбээр 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан. Дэлхийн шилдэг баритон хоолойтон тэрбээр ирэх сард Лондон хотноо “Набукко” дуурийн гол дүрд тоглох аж. Тодруулбал, Лондон хотын “Royal Opera House”-т арванхоёрдугаар сарын 20-ноос нэгдүгээр сарын 23-ны өдрүүдэд гол дүрд дуулахаар болжээ.
Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин олон улсын дуурийн найм дахь удаагийн "Дуурийн од" буюу дуурийн "Оскар” шагнал хүртсэн бөгөөд энэхүү хүндтэй шагналаа 2021 оны арванхоёрдугаар сарын 29-нд Дубай хотноо гардаж авах юм байна. Дэлхийн урлагаар од болон гялалзаж байгаа Монгол дуучинд Ардын жүжигчин хэмээх хүндтэй цол олгож байгаа нь нүдээ олсон шагнал хэмээн урлагийнхан болон олон нийт сайшааж байна.
С.Сувдансондор