
Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Түргэн”-ий гол гэдэг газарт 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11:54 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт босон тухай мэдээллийг 12:00 цагт ООГХ-ээс цахим шуудангаар иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.