Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар-Завхан чиглэлд нислэг үйлдсэн онгоцны дугуй хагарсныг ажилтнууд нь харсан ч мэдэгдээгүй байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

"Аэро Монголиа" компанийн MO91 Embraer-145 онгоц "Чингис хаан" нисэх буудлаас Завхан аймгийн "Доной" нисэх буудалд буух үед баруун талын үндсэн дугуй нь хагарсан ноцтой асуудал гарсан талаар бид мэдээлсэн.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар онгоц хөөрөх үед утаа гарч, дугуй хагарсныг нисэх буудлын ажилтнууд харсан мөртлөө нислэгийг зогсоогоогүй байна.

Тус онгоцонд нийт 44 хүн зорчиж явсан бөгөөд золгүй явдал тохиож, дугуй эвхэгдэх үеэрээ онгоцны банкинд гал алдсан бол онгоц дэлбэрч 44 хүн амиа алдах байсан юм.

Тухайлбал ИНЕГ-ын Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын алба, "Нью Улаанбаатар интэрнэйшнл эйрпорт" ХХК-ын гүйцэтгэх захирал Като нарын 2020 оны зургадугаар сарын 2-ны өдөр баталсан Чингис хаан ОУ-ын нисэх буудлын "Нисэх буудлын ерөнхий заавар"-ын 2.5-д Аэродромд үзлэг хийх, Хөөрч буух зурвасын гадаргуугийн байдлыг мэдээлэх журмын 2.5.2 Аэродромын үзлэг, хяналт бүлгийн 2.5.2.1.6-д "...хөөрч буух зурвас дээр онцгой нөхцөл үүссэн үеийн үзлэг, хяналтыг Шуурхай удирдлага хяналтын төвийн ажилтнуудтай хамтран хийгээгүй, онгоцны дугуйны хаймар зууралдаж, зурагдсанаас үүссэн тод мөр үлдсэнийг олж тогтоосон, 2.5.2.2 Үзлэгийн давтамжийг хамгийн багадаа зургаагаас доошгүй удаа ШУХТ болон аэродромын үзлэгийн ажилтнууд хийгээгүй зэрэг зөрчлүүд гарсан байна.

Улаанбаатар-Завхан чиглэлд нислэг үйлдсэн "Аэро Монголиа" компанийн MO91 Embraer-145 онгоцны үндсэн дугуй задарч, далавчаа цоо цохисны улмаас онгоц ноцтой гэмтэж, нислэгт тэнцэх чадваргүй гэх дүгнэлт гарчээ. Улмаар тус онгоц нь дахин нислэг үйлдэхгүй бөгөөд засварын ажлыг хэзээ хийх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа аж.

Ш.Адьшаа: “Богд Зонхова“ бурхны цогцолборыг Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг нар хамт санаачилсан болов уу гэж санаж байна
Ш.Адьшаа: “Богд Зонхова“ бурхны цогцолборыг Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг нар хамт санаачилсан болов уу гэж санаж байна
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.