32 тэрбум төгрөгийн төсвөөр баригдаж буй Богд Зонхова бурхны хөшөө хэл ам дагуулаад буй. Тэгвэл уг хөшөө цогцолборыг анх 5.5 тэрбум төгрөгөөр барихаар санаачилсан гишүүдийн нэг нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа юм байна.
Тэрбээр энэ талаар тайлбар өгөхдөө "Би Богд Зонховын музейг санаачилсан нь үнэн. Анх 5.5 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Яагаад 32 тэрбум төгрөгийн төсөвтэй болсныг мэдэхгүй байна. Сангийн яам л энэ асуудлыг оруулж ирсэн байх. Хамт санаачилсан гишүүдээ санахгүй байна. Бусдыг нь Соёлын яам болон, Сангийн яам, Засгийн газраас асуу. Аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хувьд чухал төсөл байсан. Хамт байсан гишүүдээ Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг хоёр байх гэж бодож байна" хэмээлээ.