Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тогтолцооны асуудлыг ҮХЦ-д өгнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

УИХ-ын өнөөдрийн чуулганаар 2022 оны төсвийн тухай хуулийг баталлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийв. Тэрбээр "Өнөөдөр 2022 оны улсын төсөв батлагдлаа. Өмнөх 30 жил яаж баталдаг байсан тэр л дагуу батлагдаж байна. Хоёр удаа бид томоохон сонгуулийн ард гарсан. 2020, 2021 оны төсөв бол сонгуулиудад зориулсан маш том тэлсэн төсөв байсан. Тиймээс 2022 оны төсөв тэлсэн биш, илүү судалгаан дээр суурилсан хэмнэсэн, бодитой орлогыг төсөөлсөн, төсвийн алдагдлыг бууруулсан төсөв байгаасай гэж бодсон. Гэвч харамсалтай нь дахиад тэлсэн төсөв батлагдлаа.

Одоо үүнийг зогсоох цаг болсон. Асуудал нь улсын төсөв дээрээ биш байна. Асуудал нь тогтолцоон дээрээ байна. Тиймээс сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол бид дараагийн 30 жилд ийм төсөв батлах нь. Үр дүнд нь бидний төсвийн алдагдал өсөх нь. Углуурга, системээр нь өөрчлөх ёстой юм байна. Тиймээс сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тогтолцооны асуудлын ҮХЦ-д өгөхөөр шийдлээ. Ирэх 7 хоногт өгнө" гэв.

С.Ганбаатар: Хуулийн хэрэгжилтийг фэйсбүүкээр л ярьдаг улс болчихсон
С.Ганбаатар: Хуулийн хэрэгжилтийг фэйсбүүкээр л ярьдаг улс болчихсон
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.