Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 5-11 насныхныг вакцинд хамруулах чиглэлээр холбогдох судалгааг хийж байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 3 секунд

Халдвар авч байгаа гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр хүүхдийн өвчлөлийн талаар ЭМЯ-ны холбогдох албаныхан мэдээлэл өгсөн юм.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр "5-11 насны хүүхдүүдийн өвчлөлийн асуудал дельта давлагааны үед зөвхөн Монгол Улсад гэлтгүй дэлхийн улс орнуудад анхаарал татаж байгаа юм.

АНУ-д 5-11 насныхны өвчлөл нийт тохиолдлын 10 орчим хувийг буулгаж байгаа юм. Манай улсын хувьд нийт өвчлөлийн 9.6 хувийг энэ насныхан эзэлж байна.

5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах чиглэлээр холбогдох судалгааг хийж байна. Зөвхөн энэ насныхан гэлтгүй 0-12 насны хүүхдүүдийн өвчлөл дельта давлагааны үед дэлхийн улс орон бүрт нэмэгдсэн. Томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо буурсан" гэсэн юм.

ЭМЯ: 875 хүнээс халдвар илэрч, 9 хүн нас баржээ
ЭМЯ: 875 хүнээс халдвар илэрч, 9 хүн нас баржээ
 
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.