Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 875 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 563 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 312 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 9 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1786 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 4493
-Хүндэвтэр 4739
-Хүнд 1264
-Нэн хүнд 231 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 28029 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 10727 иргэн байна. Үүний 434 нь жирэмсэн, 2024 хүүхэд байна.