Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харуулын даргаа хөнөөсөн цэргүүдэд зургаан зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 24 секунд

Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт байрлах хилийн цэргийн 0214-р ангийн Баянтооройн заставын Чандмань богд хилийн харуулын постод үүрэг гүйцэтгэж байсан байлдагч М, Х нар харуулын даргаа буудаж амийг нь бүрэлгэж, цэргийн албанаас оргосон хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сард гарсан.

Эл хэрэгт Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.9, 2.11, 28.5 дугаар зүйлийн 1, 28.7 дугаар зүйлийн 2, 28.8 дугаар зүйлийн 1, 28.15 дугаар зүйлийн 1,

17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй. Тодруулбал:
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор; 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотнын хүнийг; 2.11.бүлэглэж;

28.5 дугаар зүйл.Цэргийн албанаас оргон зайлах
1.Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, эсхүл албан томилолт, амралтын чөлөө дууссан, эсхүл эмнэлгээс гарсны дараа эргэж ирээгүй бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

28.7 дугаар зүйл.

Цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зарах, үрэгдүүлэх, завших
2.Цэргийн алба хаагч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг завшсан, үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, эсхүл цэргийн техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, зөөвөрлөх хэрэгсэл, цэргийн эд хөрөнгийг харж хамгаалах үүргээ биелүүлээгүй бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
28.8 дугаар зүйл.

Цэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх
1.Байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, зөөвөрлөх хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг санаатай устгасан, гэмтээсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
28.15 дугаар зүйл.Хилийн алба хаах журам зөрчих
1.Монгол Улсын хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн алба хаагч хил хамгаалах хууль, түүний дагуу гарсан дүрэм, журмыг зөрчсөн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.2 дугаар зүйл.

Дээрэмдэх
3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн зүйл ангиар тус тус яллах дүгнэлт үйлджээ.

Шүүгдэгч М, Х нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан энэ сарын 15-ний өдрийн 10:00 цагт Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүгдэгчид зургаан өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох аж. Мөн хохирогч хоёр, гэрч хоёр, шинжээч нэг, улсын яллагч нэг, шүүгч хоёр хүний бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааныг явуулах аж.

Т.Доржханд: Ирээдүйн өв сангийн бүх мөнгийг ашигласан гэх мэдээлэл байна
Т.Доржханд: Ирээдүйн өв сангийн бүх мөнгийг ашигласан гэх мэдээлэл байна
 
ШУУД: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас үйл ажиллагаа, хяналт шалгалтын явцын тухай мэдээлэл өгч байна
ШУУД: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас үйл ажиллагаа, хяналт шалгалтын явцын тухай мэдээлэл өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.