Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Ирээдүйн өв сангийн бүх мөнгийг ашигласан гэх мэдээлэл байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 58 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн 2022 оны төсвийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Түнш орнууд олон улсын байгууллагаас бусад эх үүсвэрээс Засгийн газрын гадаад зээл авах хэлэлцээр байгуулахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулаагүй байгаа учир Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг Сангийн яамнаас гаргасан байна. Зохицуулалт байгаа шүү дээ.

Өрийн асуудал Сангийн яаманд байх ёстой. Эдийн засаг, хөгжлийн яам аль талаа аваад Сангийн яам аль талаа авч үлдэх вэ.

Ирээдүйн өв сангийн бүх мөнгийг ашигласан талаар мэдээлэл байна. Одоогийн байдлаар хоёр их наяд орчим төгрөг байх ёстой. Тэр мөнгө байгаа юу" гэж асуулаа.

Сангийн сайд Б.Жавхлан "Ирээдүйн өв сан төрийн сан дотор эх үүсвэр нь зохицуулагдаад явдаг хуулийн зохицуулалттай болсон. Өчигдрийн байдлаар төрийн сан дахь төсөвт байгууллагуудын төсөв болон Ирээдүйн өв сан ороод 5.2 их наяд төгрөгийн харилцах дансны үлдэгдэл байгаа. Үүний эсрэг бэлэн мөнгөний үлдэгдэл нь 1.3 их наяд төгрөг. Ирээдүйн өв сан уг нь төрийн сангаас тусдаа цуглараад явах хэрэгтэй. Энэ жилийн эцсийн үлдэгдлээр Ирээдүйн өв сангийн дансны үлдэгдэл 2.3 их наяд төгрөг болох болов уу. Тэр нь дансандаа хадгалагдана. Эх үүсвэрийг нь бид цаашдаа тусгаарлах ёстой" гэв.

Хулгайн анчид 5.4 сая төгрөгийн хохирол учруулжээ
Хулгайн анчид 5.4 сая төгрөгийн хохирол учруулжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.