Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Токио 2020” олимпоос медаль хүртсэн тамирчдын гавьяа цолыг өнөөдөр олгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 0 секунд

"Токио 2020" зуны олимпын наадмаас манай улс жүдо бөхийн төрөлд гурван хүрэл, чөлөөт бөхийн төрөлд нэг хүрэл медаль хүртсэн билээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 73 кг-ын Ц.Цогтбаатар хүрэл медаль, 81 кг-ын жинд Саид Моллай, эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд М.Уранцэцэг нар хүрэл медаль хүртсэн.

Харин чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын төрөлд Б.Болортуяа хүрэл медалийг хүртэж эх орон, ээж ааваа баярлуулсан билээ.

Тэгвэл өнөөдөр Олимпын тэнгэрт эх орныхоо нэрийг цуурайтуулсан тамирчид болон багш дасгалжуулагчдад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль хүртээхээр боллоо. Тодруулбал,

  • Токиогийн олимпийн мөнгөн медальт Саид Моллаейд гавьяат тамирчин цол
  • Токиогийн олимпийн хүрэл медальт Ц.Цогтбаатарт гавьяат тамирчин цолТокиогийн олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Азийн аварга, Азийн наадам, дэлхийн Мастерсийн 15 алт, мөнгө, хүрэл, медальт, Гиннесийн амжилтын эзэн, Гавьяат тамирчин М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол
  • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулгад гавьяат дасгалжуулагч цол
  • Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярт гавьяат дасгалжуулагч цол
  • Токиогийн олимпийн хүрэл медальт Б.Болортуяад гавьяат тамирчин цол тус тус хүртээхээр болжээ.

Мөн Монгол Улсынхаа далбааг Токиогийн тэнгэр мандуулсан паралимпын алт, хүрэл медальт Э.Содномпилжээ түүний багш дасгалжуулагчид дараах одон медалийг гардуулах юм байна.

  • Токиогийн паралимпийн алт, Риогийн паралимпийн хүрэл медальт, пауэрлифтингийн дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол
  • Пауэрлифтингийн дасгалжуулагч Д.Баттулгад гавьяат дасгалжуулагч цол тус тус олгоно.
Дулааны шугамын худагт унасан иргэнийг гаргажээ
Дулааны шугамын худагт унасан иргэнийг гаргажээ
 
Ж.Баярмаа: Энэ сонгуулийн жилд 20 мянган иргэн илүү шилжилт буюу царцааны нүүдэл хийсэн байна
Ж.Баярмаа: Энэ сонгуулийн жилд 20 мянган иргэн илүү шилжилт буюу царцааны нүүдэл хийсэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.