Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төслийг хууль санаачлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт, авч байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Сүүлийн үед төр данхайх тал руугаа явж байна. Яам, агентлаг нэмж байгуулж, төсөв тэлж байна. Энэ их буруу. Одоо хувийн компани, даатгал ашигтай ажиллаж байгаа учир төр хийж чадахгүй байгаа зүйлийг нь хийнэ гэдэг зүйл яригдаж байна. Энэ хандлага маш буруу. Албан даатгалын журам хувийн компаниудаараа явах нь зүйтэй. Дутуу хийж байгаа зүйлийг нь заавал төр авах албагүй. Илүү сайн ажиллуулах хэрэгтэй. Даахгүй нохой булуу хураана гэдэг зүйл рүүгээ л явах гээд байна. Хувийн хэвшлийнхийг хөл дээрээ босоод ирэнгүүт нь төр намнах биш, дэмжээд явах, болохгүй байгаа зүйлийг нь хэлээд, залруулаад явах нь зөв болов уу" хэмээлээ.