Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: ХЭҮК шүдгүй арслан мэт хүн тоодоггүй байгууллага болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 26 секунд

Хүний эрхийн дэд хороо хүний эрхийн асуудлаар хуралдаж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал "Би 2021 оны наймдугаар сард ШШГЕГ, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг хуулийн хяналтын байгууллагууд руу албан бичиг явуулсан. Тухайн албан бичигт та бүхэн НҮБ-ын хүний эрхтэй холбоотой гэрээнд нэгдэн орсон, хэрхэн ажиллаж байна вэ гэсэн асуулт явуулсан. Гэтэл ШШГЕГ-аас хариу ирүүлээгүй. Дээд шүүхээс ирсэн бичигт "Асуултаа тодорхой асуу" гэсэн хариулт ирсэн. Манайхан хүний эрхийг 75 дугаар асуудал гэж боддог. ХЭҮК шүдгүй арслан гэдэг шиг хүн тоодоггүй байгууллага болсон. Хүний эрхийн дэд хороо ч мөн адил шүдгүй арслан шүү дээ.

Өнөөдөр үүсээд байгаа асуудал зөвхөн Д.Монголхүү, Э.Одбаярын асуудал биш. Энэ бол улс орны асуудал. Тиймээс гэрээнд орсон ямар үүргээ биелүүлэхгүй байгаа болон аль үүргээ биелүүлсэн талаарх мэдээллээ ХЭҮК-оос асууж байна" гэв.

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа "Монгол Улс хүний эрхийн асуудлаар 48 олон улсын гэрээнд нэгдэж орсон байдаг. НҮБ-ын суурь есөн гэрээ байдаг. Үүний наймт манайх нэгдэж орсон. Олон улсын эрх зүй нь ХЭҮК-ын бүрэн эрхийг хэрэгжүүлэх анхдагч эх сурвалж болдог. Монгол Улс олон улсын гэрээгээр хийсэн үүргээ хангалтгүй биелүүлж байгаа. Манай ихэнх хууль тогтоомжид олон улсын гэрээ конвенцийн цаад философи үзэл санааг суулгаагүй ба зохицуулалтын түвшинд мөн чанарыг нь ойлгоогүй хууль тогтоомжийг олон баталсан. Маш олон хууль баталсан хэрнээ энэ дотор цаад амин сүнс нь байхгүй бөгөөд хэрэгжүүлэх процессийн зохицуулалт нь үргэлж дутмаг байдгаас байгууллагууд хэрхэн уялдаж ажиллах горимыг тогтоодоггүйгээс болоод бид өнөөдөр баахан эрх чөлөөний амлалттай, бодит амьдрал дээр олигтой өөрчлөлтгүй сууж байгаа юм" гэв.

Ц.Сандаг-Очир: 2021 онд одоогоор 214 жагсаал болжээ, энэ жагсаалын ард улс төрийн намууд л байдаг шүү дээ
Ц.Сандаг-Очир: 2021 онд одоогоор 214 жагсаал болжээ, энэ жагсаалын ард улс төрийн намууд л байдаг шүү дээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.