Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Сандаг-Очир: 2021 онд одоогоор 214 жагсаал болжээ, энэ жагсаалын ард улс төрийн намууд л байдаг шүү дээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

Өнөөдөр Хүний Эрхийн Дэд Хороо хуралдлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, "Манай улсад хууль тогтоомж болон жагсаал цуглаан багадаагүй. 2020 онд нийт 237 жагсаал цуглаан болсон байна.

2021 онд одоогийн байдлаар 214 жагсаал цуглаан зохион байгуулагдлаа. Жилийн 365 хоногтой харьцуулаад үзвэл 70 гаруй хувьд нь жагссан байна. Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх, жагсаж цуглах эрх хангалттай байна. Яг үнэнийг хэлэхэд энд сууж байгаа улс төрчид, улс төрийн намууд, хүний эрхийг зөрчиж байгаа асуудлыг өөрсдөөсөө асуух хэрэгтэй.

Энэ олон жагсаал цуглааны дийлэнх олонхыг улс төрийн намууд, улс төрчидтэй холбоотой хүмүүс л зохиодог. Хачир дээрээ өөрсдөө зохион байгуулж ард нь суудаг харин хэн буруутан болдог вэ гэхээр, урд нь гарч туг нь болж явсан хүмүүс болон, шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчид л буруутан болж байна. Үүнийг захын эмээ өвөө нар ч хэлнэ" гэв.

Б.Жавхлан: Монгол Улсын эдийн засаг 4.6 хувиар агшсан
Б.Жавхлан: Монгол Улсын эдийн засаг 4.6 хувиар агшсан
 
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.