Ковидын түр хороо хуралдаж байна. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Шадар сайд С.Амарсайхан нар мэдээлэл өглөө. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор ковидын дараах эмчилгээнд ямар арга хэмжээ авах талаар болон гадаадад суугаа Монгол иргэдэд вакцин хийх боломж байгаа эсэх талаар асуулаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Анх ковид гарсан цагаас эхлэн эмчилгээ, оношилгооны удирдамжийг есөн удаа өөрчилсөн. ДЭМБ-ын эмчилгээ, оношилгооны удирдамжийг судалж, өөрийн орны онцлогт тохируулан шинэчлэлийг хийж явдаг. Мөн ковидоор өвдсөний дараа 64 хам шинж гарч ирж байгаа. Үүний дийлэнх нь ядрах, сульдах, толгой өвдөх шинж тэмдгүүд голлож байгаа. Үүнтэй холбогдуулан эмчилгээний удирдамжаа дахин шинэчлэх ажлын өнөө маргаашдаа багтаан шинэчлэх ажлыг хийж байна.
Гадаад улсад байгаа Монгол иргэдэд вакцин хийх боломжийн хувьд вакцин авахад маш хатуу нөхцөлтэй гэрээ хийдэг. Вакцин манай улсын хилээр орж ирсэн бол буцаж гарах ямар ч нөхцөл, бололцоо байдаггүй. Тиймээс бид гадаадад суугаа иргэдээ вакцинжуулах боломжгүй" гэв.