Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Баярхүү: Шинэ төрлийн мутаци гарах, дахин давлагаа үүсэхгүй гэх баталгаа байхгүй

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 33 секунд

Ковидын түр хороо хуралдаж байна. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Шадар сайд С.Амарсайхан нар мэдээлэл өглөө. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ сараас эхлэн урлаг, соёл, спортын үйл ажиллагааг нээж буйтай холбогдуулан ямар арга хэмжээ авч байгаа талаар тодруулахад УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү отор орчны үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэйгээр нээгээд явж байна. Тухайн үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журмыг УОК-оос баталж, хэрэгжилтэд анхаарч ажиллаж байгаа. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан тодорхой хэсэгчилсэн хязгаарлалт, зохицуулалт хийх, дүрэм журмуудыг өөрчлөн шинэчлэх ажлыг хийж байна.

Тухайлбал, Гадаадаас ирэх иргэдийг тусгаарлах байранд тусгаарладаг байсан зохицуулалт хүчингүй болсон. Ковид-19 вирусийн хувьд шинэ төрлийн мутац гарах, дахин өндөр давлагаа явахгүй гэсэн баталгаа байхгүй. Тиймээс ковидтой дасан зохицож даван туулах стратегийг гадны улс орнууд баримталж байгаа. Бидний хувьд ч мөн ковидоос урьдчилан сэргийлэх дэглэмийг хэн нэгэн мөрдүүлээд, нөгөө хэсэг нь мөрддөг бус хамтдаа баримталдаг стратеги руу явах нь зүйтэй гэдэг бодлогыг баримтлан ажиллаж байгаа" хэмээлээ.

10,11 дүгээр саруудад 133.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно
10,11 дүгээр саруудад 133.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.