Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хомстож болзошгүй эмийг Бээжин болон Инчоны нисэх буудлаар дамжуулан татан авна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 36 секунд

БНХАУ-ын Эрээн боомт хаагдсан, Тяньжин болон бусад зарим боомтод ачаа саатсаны улмаас эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалт, нөөцөд хүндрэл үүсч эхлээд буй. Иймд Эм, эмнэлгийн хэрэгслийг гадаадаас шуурхай татан авч, нөөц бүрдүүлэх асуудлаар Эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, Эм хангамжийн байгууллагуудын холбоо, зарим үндэсний эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзжээ.

Тус уулзалтаар ойрын хугацаанд хомстолд орж болзошгүй эмийн нөөцийн таталтыг Бээжин хот болон Инчоны нисэх онгоцны буудлаас татан авч төвлөрүүлэх талаар хэлэлцсэн байна. Эрүүл мэндийн яам дөрвөн удаагийн шууд нислэгийг зохион байгуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтыг шуурхай зохион байгуулан ажиллахаар шийдвэрлэсэн аж.

Ийнхүү тээврийн зардлыг төрөөс дааж байгаа учраас эм ханган нийлүүлэх байгууллагуудад цаашид аливаа нэг үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг үүрэг болгов.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Зайлшгүй шаардлагатай, тасарч байгаа эмийг эхний ээлжид агаарын тээврээр татан авна. Агаарын тээвэр байнга нислэг хийж байгаа. Бээжин болон Инчён дээр гацсан тээвэрлэлтийг хийж байна. Үүнээс Эрүүл мэндийн яамны зохицуулалт хийж байгаа. Нислэг энэ сарын 5, 8, 15-нд хийгдэнэ" гэв.

Х.Болорчулуун: Монгол Улс 6 их наядыг ковидод зарцуулсан хэрнээ өвчлөл өндөртэй орны тоонд хэвээр байна
Х.Болорчулуун: Монгол Улс 6 их наядыг ковидод зарцуулсан хэрнээ өвчлөл өндөртэй орны тоонд хэвээр байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.