Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Хүүгийн маань эрүүл мэнд аюултай байдалд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

"Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярыг аравдугаар сарын 6-наас хойш хорьж буй. Түүнийг "Батлан даалтанд байх хугацаандаа дахин хэрэгт холбогдсон" гэх үндэслэлээр нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Харин Э.Одбаяр үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсаныг эсэргүүцэж, нойтон өлсгөлөн зарлаад 20 хонож байгаа юм.

Энэ хугацаанд Э.Одбаярын бие муудаж, бөөрний дутагдалд орсон гэх оноштойгоор хорих ангийн эмчийн хяналтад байгааг түүний өмгөөлөгч Ч.Мөнхсайхан мэдэгдсэн.

Харин ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав түүнийг "10 орчим кг турсан боловч биеийн байдал нь сайн байгаа Өлсгөлөнгөө сайн дураар зогсоохгүй бол албадан эмчлэнэ" гэсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ хүүтэйгээ уулзаж, өлсгөлөнгөө зогсоохыг хүсчээ.

Энэ талаар тэрбээр "Хүүгийн маань эрүүл мэнд аюултай байдалд байна. Тиймээс хүүгийнхээ эрүүл мэндэд анхаарал тавих зайлшгүй шаардлага эцэг хүний хувьд үүссэн байна. Хорих 461 дүгээр ангид очиж уулзахад, сэтгэл зүрх элэг эмтэрлээ. Би 7 хүүхэдтэй. Хүүхдүүдээ эх орондоо хэрэгтэй хүн болгож, өсгөж хүмүүжүүлэхийн тулд гадаа гарч эр, дотор орж эм болж, ганцаараа өрх толгойлж явсан. Дараа нь сайхан ханьтай учирч, амьдралаа бүтэн болгосон хүн. Би хэр баргийн юманд хямраад байдаггүй. Намайг яаж ч доромжилсон ардчиллын төлөө явж ирсэн. Тиймээс бүх зүйлийг шингээж, тоохгүй явж ирсэн. Би хүүхдүүдээ улстөрөөс хол байгаасай гэж хүсдэг. Гэхдээ миний хүү энэ улстөрийн замыг өөрөө сонгосон. Би хүүхдүүдийнхээ эрх чөлөө үзэл бодолд халддаггүй" гэсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлан: “Тэрбум мод” санаачилгыг хэрэгжүүлэхэд 12.1 тэрбум төгрөг төсөвлөлөө
Сангийн сайд Б.Жавхлан: “Тэрбум мод” санаачилгыг хэрэгжүүлэхэд 12.1 тэрбум төгрөг төсөвлөлөө
 
Т.Доржханд: Төмөр замын хил холболтын талаар өгсөн ярилцлага маань хэн нэгнийг цайруулах, үндэсний баатар болгох нэвтрүүлгийн нэг хэсэг болжээ
Т.Доржханд: Төмөр замын хил холболтын талаар өгсөн ярилцлага маань хэн нэгнийг цайруулах, үндэсний баатар болгох нэвтрүүлгийн нэг хэсэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.