Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: УБТЗ-ын удирдлагыг томилох асуудлаар хуралдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 44 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

-Цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ,

-Авлигын эсрэг ажлын хэсгийн мэдээлэл,

-Улаанбаатар хотод хөгжлийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн тухай,

-Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай,

-Гашуунсухайт, Замын-Үүд боомтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ,

-Хөшигийн хөндийд суурьшлын шинэ бүс бий болгох ТЭЗҮ, тооцоо, судалгаа, төлөвлөлт... зэрэг 27 асуудал танилцах болон хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг бид шуурхай танилцуулах болно.

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдрөөр дараах үйл ажиллагааг зохион байгуулна
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдрөөр дараах үйл ажиллагааг зохион байгуулна
 
Ж.Золжаргал: Нийслэлийн төсвийн сонсголд 100 гаруй хүн оролцоно
Ж.Золжаргал: Нийслэлийн төсвийн сонсголд 100 гаруй хүн оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.