Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чикаго Буллс дөрөв хожиж нэг ч хожигдолгүй лигийг тэргүүлж байна

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
0 минут 52 секунд

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2021-2022 оны улирлын тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Энэ улиралд бүрэлдэхүүндээ эрс өөрчлөлт хийсэн Дорнод бүсийн Чикаго Буллс баг улирлыг тоглолтоо дөрөв дараалан хожиж эхлүүллээ.

Билли Донован дасгалжуулагчаар удирдуулсан Буллсын залуучууд энэ улиралд Детройт пистонс (2 удаа), Нью орлеанс пэликанс, Торонто Рэпторс багуудыг дараалан хожиж лигийг 4-0 гэсэн амжилттай итгэл төгс тэргүүлж байна.

Өнгөрсөн улиралд 31 хожиж 41 хожигдсон амжилтаар дорнод бүсийн 11-р байраар улирлын тоглолтоо өндөрлүүлсэн. Тэд энэ улиралд Play off шат руу орохын төлөө хүчтэй өрсөлдөөн үзүүлэх нь тодорхой байна.

Д.Идэрбат

“Гоожингийн өндөр“-ийн газраа НЭГ ТЭРБУМААР худалдах саналыг НЗДТГ-т тавьжээ
“Гоожингийн өндөр“-ийн газраа НЭГ ТЭРБУМААР худалдах саналыг НЗДТГ-т тавьжээ
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.