Зайсан толгойн бэлд барилгын ажил эхлүүлж байгаа асуудлыг ихээхэн эсэргүүцэж байна. Ямар учиртай барилгын ажлыг хэн хэзээнээс эхлүүлсэн, хэн зөвшөөрөл олгосон нь асуудал дагуулаад байгаа юм.
Тэгвэл энэ талаар Хотын дарга Д.Сумъяабазарын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "БОАЖ-ын 2019 оны А-158 дугаар тушаалаар иргэн О.Одсүрэнд 2.041га газар олгосон байна. Зочид буудал аялал жуулчлалын зориулалттай. Гэхдээ Нийслэлээс барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгоогүй. Газар дээр нь очиж шаардлага тавин ажиллаж байна" гэв.
Тодруулбал, БОАЖ-ын сайдаар Н.Цэрэнбатыг ажиллаж байх үед ийнхүү иргэн О.Одсүрэнд тусгай хамгаалттай газарт газар эзэмших эрх олгосон аж.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
С.Сувдансондор