Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Прокуророос “Эрдэнэс Монгол“ компанийн захирал Д.Хаянхярваагийн хорих хугацааг сунгах хүсэлт хүргүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 19 секунд

"Эрдэнэс Монгол" компанийн захирал Д.Хаянхярваагийн өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулж, 48 цаг цагдан хорьжээ. Уг хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа бөгөөд прокурорын байгууллагаас үргэлжлүүлэх хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн байна.

Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас болох аж.

Хэдийгээр АТГ-ын гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхтэй ч тухайн иргэний өрөөнөөс олдсон гэх мөнгийг хууль бусаар олсон уу, ямар учиртай мөнгө болохыг шалгаж тогтоогоогүй байж, авлигачин мэтээр олон нийтэд харагдуулж байгаа нь албан тушаалыг нь авах гэсэн оролдлого байсан уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Мөн түүний өмгөөлөгч П.Баасанжав "Д.Хаянхярваа нь 2019 онд УИХ-ын гишүүн байсан 2020 оны 10 сарын 12-ны өдөр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Гэтэл 2019 оны худалдан авах ажиллагаа, түүнээс авлига авсан гэж баривчлан мөрдөн байцаалт явуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна" хэмээсэн байдаг.

Ардчилсан намын “хурцын тасгийнхан“
Ардчилсан намын “хурцын тасгийнхан“
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.