Засгийн газар, УИХ-ыг огцор гэсэн шаардлага тавин суулт хийж буй МУГЖ, дуучин С.Жавхлан сэтгүүлчийн биед халдан толгойг нь утсаараа цохиж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Тэгвэл суулт хийж буй дуучин С.Жавхлан тухайн үйлдлээсээ уучлал хүссэн байна.
Тэрбээр "Бидний жагсаалын гол үр дүн бол монголчууд эвтэй байж нэг нэгнээ хүндэлдэг байх ёстой гэдэг гол зорилго агуулж байгаа. Өнөөдөр 13.00 цагаас мэдэгдэл хийнэ гээд зарласаар байхад сэтгүүлч нар үхрийн баас шиг цувж ирээд дайраад байсан юм. Тухайн үед бухимдсан байсан учраас утсаа толгойд нь хүргэчихсэн. Би энэ үйлдлээсээ уучлал хүсэж байна. Бид буруу зүйл хийсэн бол нэгнээсээ уучлалт гуйдаг нийгмийг байгуулъя" гэжээ.