УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "УИХ-ын гишүүд Төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал хашдгийг өнгөрсөн оны долдугаар сард хориглосон. Монголын хувааж, талцуулдаг, УИХ-ын гишүүнийг сонирхлын зөрчилд оруулдаг чөтгөрийн үүд хаалгыг хаасан байтал шинэ УИХ-ын удирдлагын нөхөд оруулаад ирсэн. Би МАН-ын бүлгийн хурал дээр хатуухан хэлсэн. Олон улсын төрөлжсөн гүйцэтгэх удирдлагаас бусад сонгуульт албан тушаалыг нээнэ гэж байна. Үүний томъёоллыг өөрчлөх хэрэгтэй. Гүйцэтгэх удирдлагад боломж нь байгаад орж байхад юу нь болохгүй гэж. Цалин, хөлс аваад байвал харин болохгүй. Орон тооны бус, цалин хөлс авахгүй байх зэргийг нь тодотгох бус удирдлагын хэмжээнд ажиллах эрхийг нь хязгаарлах гээд яах вэ.
УИХ-ын гишүүд хэн олон холбоо, ТББ тэргүүлдгээрээ өрсөлддөг байлаа. УИХ-ын гишүүн хүн нэг ажлаа л хиймээр байна. Өөр өөр ажлуудыг нэг хүн хиймээргүй байгаа юм" гэв.