Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1643 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 832 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 811 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 14 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1454 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 9372
-Хүндэвтэр 6757
-Хүнд 2308
-Нэн хүнд 341 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 55968 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 18786 иргэн байна. Үүний 1480 нь жирэмсэн, 3478 хүүхэд байна.