УОК-оос битүү зааланд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Гэтэл "Камертон" хамтлаг 26 жилийн ойгоо Зайсан Хиллд хэдэн 10 мянган хүн цуглуулан нижгэр хийлээ. Тэдний эл үйлдэлд иргэд ихээхэн бухимдаж, шүүмжилж байна. Гол нь тэд ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ийм том арга хэмжээ хийхгүй болов уу гэж байр сууриа илэрхийлэх ч хүн байна. Тоглолт хийсэн Зайсан Хилл нь УОК-ын дарга С.Амарсайханых гэсэн мэдээлэл байдаг билээ.
Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн дарга асан Л.Баттөр цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр "За, КОВИД-гүй Монголоо зарлах уу даа. Юун мини концерт, задгайн талбайн шоу. Юун дижитал Монгол боллоо доо. Тэссэнгүй хэлчихье. Нэг баг гэж зүтгэж явсных дуугүй л байлаа, ийм УОК, НОК ч гэж байх гэж дээ. Ийм болохоор эрүүл мэндийн салбарынханд ямар ч буруу байхгүй шүү" хэмээлээ.