Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Бямбадорж: Хүнд болон нэн хүнд хүмүүс нэмэгдэх хандлагатай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Нийслэлийн Онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдал, орны хүрэлцээ, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ж.Бямбадорж дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Иргэдийн нэмэлт тунгийн дархлаажуулалтад хамрагдах нь нэмэгдсэн. Нэмэлт дархлаажуулалтын хүртээмжийг нэмэх арга хэмжээг авч байна. Ковид-19-тэй зэрэгцэн улирлын томуугийн өвчлөл байгаа. Хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинжуулалтад хамруулсан. Нийслэлийн онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдал, эмнэлгийн орны хүрэлцээ, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна. Бүрэн цахимд шилжсэн нэг цэцэрлэг, мөн нэг сургууль байна. 24 цагаар ажилладаг найман эмийн сан байна.

КОВИД-19 халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дунд хүнд болон нэн хүнд хүмүүсийн эзлэх хувийн жин нэмэгдэж байна. Эрсдэлтэй, зайлшгүй, цаашид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүс эмнэлэгт 18 хувийг эзэлж байгаа.

Хүнд болон нэн хүнд хүмүүсийн эмнэлэгт эзлэх хувийн жин нэмэгдэх хандлагатай байна. Гуравдугаар тунгийн дархлаажуулалт сүүлийн долоо хоногт нэмэгдэх хандлагатай байгаа нь сайн үзүүлэлт" гэв.

.

М.Оюунчимэг: Ковидтой тэмцэх санхүүжилт хангалттай өгч байхад яагаад өвчлөл буурахгүй байна вэ
М.Оюунчимэг: Ковидтой тэмцэх санхүүжилт хангалттай өгч байхад яагаад өвчлөл буурахгүй байна вэ
 
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.