Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Оюунчимэг: Ковидтой тэмцэх санхүүжилт хангалттай өгч байхад яагаад өвчлөл буурахгүй байна вэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Ковидтой тэмцэх санхүүжилт хангалттай өгч байгаа. Энэ мөнгийг хангалттай өгч байхад яагаад өвчлөл, нас баралт буурахгүй байна вэ? Вакцины хадгалалттай холбоотой асуудлыг эмч нар ярьж байна. Аваад байдаг, хаана хадгалах вэ? Байдал хүнд тал руугаа орж байна. Ямар менежмент хийх вэ" гэж асуулаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Санхүүгийн дэлгэрэнгүй тайлан бэлэн болсон байгаа. УИХ-д танилцуулъя. Засгийн газрын хурлаар санхүүжилтийн танилцуулгыг хийдэг. Өнөөдрийн байдлаар 1424 хүн нас барсан байна. ОУ-д 100 мянган хүн тутамд бүртгэгдэж байгаа нас баралтын дундаж нь 2 хувь байна. Харин манайд 0.3 хувь байна. Нас баралт хамгийн бага бүртгэгдсэн орнуудын 8 дугаарт манай улс явж байгаа" гэв.

Нэмэлт дархлаажуулалтад 189 мянга гаруй хүн хамрагдаад байна
Нэмэлт дархлаажуулалтад 189 мянга гаруй хүн хамрагдаад байна
 
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.