Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэмэлт дархлаажуулалтад 189 мянга гаруй хүн хамрагдаад байна

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 20 секунд

Коронавирусийн халдвараас сэргийлэх гурав дахь тун буюу нэмэлт тунгийн дархлаажуулалтыг эхлүүлсэн. Дархлаажуулалтын явц ямар байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн У.Наранцэцэг мэдээлэл өглөө.

Тэрээр "Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар суурин 49 цэгт 300 орчим эмч, эмнэлгийн ажилтан дархлаажуулалтын 80 гаруй багт ажиллаж байна. I тунгийн хамрагдалт 74 хувь, II тунгийн хамрагдалт 70 хувь байгаа бол III тунд 189.317 хүн хамрагдаад байна. Энэ нь зорилтот бүлгийн 17.6 хувийг эзэлж байна. Нэмэлт дархлаажуулалтад I, II тундаа бүрэн хамрагдаад гурван сараас дээш хугацааг өнгөрүүлсэн иргэдийг хамруулж байгаа. Мөн коронавирусийн халдвар аваад эдгэсэн иргэдийг эдгэснээс хойш 21 хоногийн дараа нэмэлт дархлаажуулалтад хамруулж байна" гэлээ.

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн дархлаажуулалт:

I тунгийн хамрагдалт 87.7 хувь
II тунгийн хамрагдалт 76.3 хувьтай байна.
Харин жирэмсэн эхчүүдийн 35 хувь нь нэгдүгээр тунд хамрагдсан бол хоёрдугаар тунд 25 хувь нь хамрагдаад байгаа юм.

ЭМЯ: 1920 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас барлаа
ЭМЯ: 1920 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас барлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд