Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: УОК, НОК-ын Шуурхай штабыг нэгтгэсэн нь уялдаа холбоог сайжруулж буй асуудал

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабыг бүтэц, зохион байгуулалтын хувьд нэгтгэж, Нэгдсэн шуурхай штаб байгуулсан. Нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагааны талаар УОК-ын дарга С.Амарсайханаас тодрууллаа.

-УОК, НОК-ын Шуурхай штабыг нэгтгэсэн нь ямар учиртай вэ?

-Нэгтгэх гэхээс илүүтэйгээр үйл ажиллагааг нь уялдуулах асуудал юм. Учир нь хүн амын 60 орчим хувь Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна. Мөн зөвхөн ковидын үе гэлтгүй гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор бүх төрийн байгууллагын уялдаа холбоог хангаж байгаа юм.

-Тэгэхээр ковидын үед биш цаашдаа ч нэгдсэн байдлаар ажиллах юм уу?

-Гамшгийн үеийн бэлэн байдлыг илүү оновчтой, нарийн зохион байгуулалттай, өндөр гүйцэтгэлтэй байлгах үүднээс Гамшгийн үеийн ерөнхий штаб гэж байгуулан зөвхөн нийслэл гэлтгүй аймаг, орон нутагт ямар ч цаг үед улс орон даяар бэлэн байдлыг хангах зохион байгуулалтыг сайжруулах хүрээнд хийгдэж байгаа ажил юм. Энэ ажлын хүрээнд нэгдүгээрт, ковидтой тэмцэж байгаа бол хоёрдугаарт, бусад гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангахын тулд энэ зохицуулалт хийгдэж байна.

НӨХӨН СОНГУУЛЬ: Сонгуулийн ирц хүрээгүй ч МАН-аас нэр дэвшигчид хамгийн өндөр санал авчээ
НӨХӨН СОНГУУЛЬ: Сонгуулийн ирц хүрээгүй ч МАН-аас нэр дэвшигчид хамгийн өндөр санал авчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд