Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Нэг хүн дарга болно гээд тойргоо орхисноос төсөвт дарамт болж байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 33 секунд

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт болж буй нөхөн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Хоёр тойрогт санал хураалтын ирц тааруу байгаатай холбогдуулан ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн ирцэд судалгаа хийлээ. Залуучуудын ирц маш муу байна. Одоогийн байдлаар 18-35 насны залуучуудын ирц ердөө 13 хувьтай байна. Гэтэл 55 наснаас дээш ахмадуудын ирц 45-50 хувьтай. Нийт сонгогчдын ирц 25-30 хувийн ирцтэй байна. Сонгууль бол сонгогч өөрийн эрхээ эдлэхийн зэрэгцээ, таныг төлөөлөх тэрхүү гишүүн УИХ-д орж хууль батладаг. Парламентын засаглал нь зөв байж, сонгууль нь зөв хийгдэж, иргэд нь сонгуулиа өгснөөр ардчилал бэхжинэ. Гэтэл нөхөн сонгуульд иргэдийн идэвх оролцоо маш муу байна. Үүнийг засгийн эх барьж буй нөхдүүд, сонгуулийн ерөнхий хороо анхааралдаа авах хэрэгтэй байна. Сонгууль ямар өндөр ач холбогдолтой гэдгийг иргэдэд сурталчилж, ойлгуулах хэрэгтэй байтал ийм ажил огт хийгдсэнгүй. Үүний үр дүнд сонгуулийн ирц маш муу байна. Нөхөн сонгууль хийхийн тулд зөвхөн энэ тойрогт нэг тэрбум төгрөгийн зардал гарч байна. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө.
Нэг хүн дарга болно гээд тойргоо орхисноос болж ийм хэмжээний төсвийн мөнгө гарч байна. Энэ асуудлыг хариуцах эзэн байхгүй. Нөхөн сонгуулийн ирц хүрээгүй тохиолдолд дахин хийх болно. Эдгээр нь хэнд ашигтай байх нь тодорхой. Ирц багатай сонгууль хийх нь төсөвт дарамт авчирч байна.
62 суудалтай эх барьж буй нам суудлын тоогоо нэгээр нэмэх эсэх нь чухал биш байж болно. Энэ бол 2024 онд улс төрийн өнгийг тодорхойлох сонгууль байх болно. Өмнөх 30 жилийн амьдралаараа үргэлжлүүлээд амьдрах уу, ирээдүйн 30 жилийг өөрөөр амьдрах боломжийг нээх үү гэдгийг энэ сонгуулиар шийднэ. Тиймээс сонгуульдаа идэвхтэй оролцоорой” гэлээ.

Э.Дэлэгнанзадмаа

Х.Ганхуяг: Ухарч няцаж, бухаж чичлэх үйлдэл гаргахгүй, хамтран санаачилсан бусад гишүүдээсээ уучлал хүсье
Х.Ганхуяг: Ухарч няцаж, бухаж чичлэх үйлдэл гаргахгүй, хамтран санаачилсан бусад гишүүдээсээ уучлал хүсье
 
Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авлаа. Жагсаалтаар нэр дэвшигчдэд сэтгэгдэл дүүрэн байна
Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авлаа. Жагсаалтаар нэр дэвшигчдэд сэтгэгдэл дүүрэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.