Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Хавдраар өвчилсөн өсвөр насны хүүхдүүд оройтож ирдэг учир эдгэрэх магадлал буурдаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 4 секунд

Хавдраар зөвхөн насанд хүрэгчид өвчилдөггүй. Хүүхдүүд хүртэл хавдраар өвчилдөг. Хүүхдийн хорт хавдар нь ганцхан төрлийн өвчин биш. Үүнд 16 төрлийн 100 гаруй хорт хавдар 0-16 насанд тохиолддог байна. Дэлхий дахинд жилд 300 мянган шинэ тохиолдол бүртгэгддэг бол Монгол Улсын хэмжээнд 130 хүүхэд хавдар гэх өвчлөлөөр өвдөж байна. Насныхаа онцлогоос хамаараад ямар хавдар элбэг тохиолдох нь харилцан адилгүй байдаг. Ингээд ЭМЯ-наас хүүхдийн хавдрын талаар ерөнхий ойлголтыг дээшлүүлэх зорилготой хавдрын талаарх мэдээллийг бэлтгэжээ.

Хүүхдүүд хорт хавдар тусаж байгаа шалтгаан

Дэлхий нийт одоогоор хүүхдийн хорт хавдрын шалтгааны 95 хувь олж тогтоогоогүй байна. Харин 5 хувь нь ямар нэгэн генийн шалтгаантай байж болох юм гэж эрдэмтэд тааварлаж байгаа аж. Сүүлийн хэдэн жил ДЭМБ хүүхдийн хорт хавдарт анхаарлаа хандуулж ажиллаж байна. 2030 онд хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувийг 60 хувиас дээш болгох, зорилго тавин ажиллаж байгаа аж.

Хүүхдэд ихэвчлэн ямар хавдар тохиолддог вэ?

-Цусны хорт хавдар

-Тархины хавдар

-Нүдний хавдар

-Булчирхай, зөөлөн эдийн хавдар

-Ясны хавдар

-Бөөр, давсагны хавдар

-Мэдрэлийн эсийн хавдар

-Булчин үеийн хавдар нь хүүхдүүдэд элбэг тохиолддог.

Насанд хүрэгчдэд тохиолддог хавдар, хүүхдэд тохиолддог хавдар харилцан адилгүй өөр зүйл юм.

Зарим хавдрууд эмчлэгдэх хувь нь их байдаг бол зарим тохиолдолд эдгэрэх боломжгүй байдаг. Энэ нь аль улсад эмчлэгдэж байгаагаас үл хамааран харилцан адилгүй. Цагаан эсийн цочмог хавдар эдгэрэх хувь хамгийн өндөр бол тархины хавдар эдгэрэх хувь багатай байдаг аж. Энэ нь зөвхөн Монгол Улсын хэмжээнд ч биш бүх улсад адилхан байдаг.

Шинж тэмдэг:

-Цонхийж цайх

-Ясаар өвдөх

-Халдварын шинж тэмдэггүйгээр удаан хугацаагаар халуурах

-Шалтгаангүй турах /Биеийн жингийн 10 хувийг сүүлийн нэг сарын турш алдах/

-Нүдэн дээр цагаан толбо үүсэх, долир харах

-Хэвлий томрох

-Удаан хугацаагаар толгой өвдөх

-Ядарч сульдах

-Толгой эргэх, тэнцвэрээ алдах

Бид юу хийж чадах вэ?

Хүүхдийн хавдар нь дэлхий нийтэд 80 гаруй хувь нь эдгэдэг. Эрт сэрэмжлүүлэх, оношлуулах түргэн хугацаанд эмнэлэгт хандвал эдгэрэх хувийг тодорхой хэмжээгээр нэмж өгч байгаа юм. Өсвөр насны хүүхдүүд хавдраар өвчилсөн тохиолдолд оройтож ирдэг. Энэ нь сургуулийн насны хүүхдүүдийн эрүүл мэндэд эцэг эхийн оролцоо багассан байгаагийн илрэл юм. Тиймээс сургуулийн насны хүүхдүүдэд эцэг эхийн анхаарал хэрэгтэй байна.

Б.Болортуяа

Улаанбаатарт 14 хэм дулаан байна
Улаанбаатарт 14 хэм дулаан байна
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.