Сүхбаатарын талбай дээр "No Double Standard" хөдөлгөөний зохион байгуулж байсан Д.Монголхүү, Э.Одбаяр нарын иргэдийг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатай саатуулаад байгаа билээ. Энэ асуудлын хүрээнд зарим иргэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг огцрохыг шаардан, холбогдох яамны үүдэнд жагсаал хийж буй.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Одбаярыг 30 хоног хорих шийдвэр гаргасан. Харин Д.Монголхүүг цагдан хорих, эсэх шүүх хурал 16.00 цагт эхэлнэ. Прокуророос түүнийг 30 хоног хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн байна.