Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Жилийн өмнө Хаан банкны данснаасаа 20 сая төгрөг алдсан ч хохирлыг маань барагдуулахгүй гэсэн“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 1 секунд

Сурвалжилга: Ахмадуудын нэг сая төгрөгийг шууд данс руу нь шилжүүлж байгаа  учир банкинд ачаалал, очер дараалал бага байна

ХААН банкинд данстай иргэд сарын цалингаа, мөн 50 сая хүртэлх төгрөгөө алдсан ноцтой хэрэг гараад буй. Тэгвэл "Хаан банк"-ны хэрэгт хохирсон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Хохирсон иргэдийн зүгээс Хаан банкны удирдлагуудадтай уулзсан боловч хохирсон мөнгийг банкнаас барагдуулах боломжгүй гэх хариуг өгсөн талаараа хэлсэн юм.

Иргэн "Миний данснаас 20 сая төгрөг хоёр өөр хүний данс руу шилжсэн байсан. Хэрэг маань жил, хоёр сарын хугацаанд хоёр хэлтсийн дөрвөн байцаагчийн гар дамжиж, шалгагдаж явсан. Ямар ч шийдвэр байхгүй. Данснаас алдсан мөнгийг шилжүүлсэн хүний данс тодорхой болсон. Мөн ямар төхөөрөмжөөс, ямар этгээд хийсэн бэ гэдэг нь тодорхой болсон. Энэ хэргийг Дархан-Уул аймгийн харъяат, цахим гэмт хэрэг олон жил хийсэн 2000 онд төрсөн Ш гэх залуу хийсэн. Хаан банкны удирдлагуудтай хоёр удаа уулзсан. Гэтэл захирлуудын хурлаар таны мөнгийг гаргаж өгөх боломжгүй гэх хариуг сонссон. Сүүлийн үед маш олон хүмүүс хохирч байна. Хохирогчдийн асуудлыг банк хариуцах ёстой. Учир нь бид халаасандаа аль эсвэл гэртээ хадгалаагүй шүү дээ. Монгол Улсын хүн амын 90 орчим хувь нь үйлчлүүлдэг банкинд хадгалуулсан. Иргэд бид итгээд мөнгөө хадгалуулсан байхад хугацаат хадгаламжаас нь хүртэл мөнгө алдсан гэх мэдээллүүд ирж байгаа.

Хаан банкны системийн хамгаалалт нь цахим гэмт хэрэг хийж байгаа хүмүүсээс хамгаалж чадахгүй хэмжээний муу байгаад харамсаж байна. Мөн гадаадын улс орнуудад банк бүр эрсдлийн сантай байдаг. Эрсдлийн сангаасаа банкны хохирогчдийн хохирлыг барагдуулдаг байх ёстой. Гэтэл банкны үйлчилгээнээс болж үйлчлүүлэгч нар нь хэдэн зуугаараа хохирчихоод байхад хохирсон мөнгийг төлж чадахгүй гээд сууж байна. Ийм байдалтай нэг жилийн хугацаа өнгөрлөө" гэв.

Иргэн "2020 онд 7 сая төгрөг алдсан. Нэг жилийн хугацаанд цагдаагийн байгууллагаар явж шалгуулж байна. Бид Хаан банкны урианд итгэж, мөнгөө хадгалуулсан. Гэрийнхээ буланд мөнгөө хадгалж байгаад алдаагүй. Гэтэл банкны удирдлагууд нь харилцагчдын мөнгөнөөс авч хохирлыг барагдуулахгүй гэх хариулт хэлж байгаад гомдолтой байна. Хэрэгтэн нь ч ил болсон. Өмнөх хохирогчийн адилаар 20 настай Ш, А нар миний дансанд халдсан болох нь тогтоогдсон" гэлээ.

Д.Ганбат: Нэг намын дарангуйлал руу явж байна, одоо намайг барихыг нь харъя л даа
Д.Ганбат: Нэг намын дарангуйлал руу явж байна, одоо намайг барихыг нь харъя л даа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.