Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Нэг намын дарангуйлал руу явж байна, одоо намайг барихыг нь харъя л даа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 18 секунд

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг огцруулахыг шаардан АН-ын гишүүд дэмжигчид хонон өнжин жагсаал зохион байгуулж байна. Учир нь "Nodoublestandard" хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан Д.Монголхүү тэргүүтэй хоёр хүнийг өчигдөр СБД-ийн цагдаагийн хэлтсээс гэрээс нь баривчилсан. Үүнтэй холбогдуулан иргэд үзэл бодлоо илэрхийлсний төлөө үндэслэлгүйгээр баривчилагдлаа хэмээн жагсаад байгаа юм.

Тэгвэл уг жагсаалд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат ирж байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Авлигачдыг ингэж өмөөрж болохгүй ээ. Ардчилсан улс орон ийм байдаггүй юм. Эрх баригчид ямар сүртэй, жагсаал хийдэг байлаа даа. Эцсийн эцэст цагдаа нарыг нохойд барьдаг мод шиг ашигладаг шүү дээ. Х.Нямбаатар өглөө орж гараад л яваад байсан. Бид УИХ дээр сонсгол хийж, хэлэлцэнэ. Энд байгаа бүх хүмүүсийг урьж байна. Ардчилсан намын бүлгийн даргын хувиар урьж байна.

Ард түмний бухимдал дээд цэгтээ тулж байна. Иргэдэд эмч, эмнэлэг, эм алга. Ах нь, дүү нь, эмээ нь нас барж байна. Найман саяар эмчилж байсан эм нь 160 мянга болсон байна. Тэр хүмүүст 8.5 саяыг өгөх хэрэгтэй. Насан туршдээ зэрэмдэг болж байна. Гаднаас ирсэн тэрбум төгрөг байна. Иргэддээ хуваахад сая сая төгрөг ногдоно шүү дээ. ХЗДХ-ийн ТБНД Б.Баасандорж хуулиа мэдэх хэрэгтэй шүү дээ. Та нарын тавьж байгаа шаардлага зөв. Тайван жагсаарай. Цагдаа нар чинь бүрэн бэлтгэгдсэн хүмүүс. Д.Монголхүүгийн сэтгэл зүйг ойлгож байна. Х.Нямбаатар, Э.Оюун-Эрдэнэ нар жагсаж цуглаж болдог, хуулийн дагуу эрхээ эдэлдэг. Харин иргэд болдоггүй юм уу. Нэг намын дарангуйлал руу ингээд л явчихаж байна. Одоо намайг барихыг нь харъя л даа" гэв.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: ХЗДХЯ хэрэг бүртгэх үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох чиг үүрэггүй
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: ХЗДХЯ хэрэг бүртгэх үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох чиг үүрэггүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.