Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АМГТГ: 10 тонн шатахуун 24 цагт дуусдаг бол хомстол үүсэх сургаар 10 цагийн дотор дуусдаг

Огноо
Унших
1 минут 31 секунд

АМГТГ-аас шатахууны асуудлаар мэдээлэл хийв. Энэ үеэр шатахуун импортлогч компаниудын төлөөллүүд мөн мэдээлэл өгөв.

АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр "Татан авалт хэвийн байгаа. Хомстлын асуудал үүсээгүй тул иргэдийг тайван байхыг анхааруулж байна. Энгийн үед шатахуун түгээх станцууд 24 цагт 10 тонн шатахууныг борлуулдаг бол хомстол үүсэх сураг, очер дарааллаар 10 гаруй цагийн дотор дуусах зэрэг хүндрэл үүсч байна. Бензин тасалдсан зүйл байхгүй. Замын-Үүд, Сүхбаатар боомтоор шатахуун буугаад наашилж байна" гэв.

"Шунхлай" ШТС-ын Гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран "Шатахуун импортлогч компаниудын нөөц хэвийн хэмжээнд байгаа. Тасрах хэмжээнд хүртлээ тасарсан гэх асуудал байхгүй. Шунхлай компанийн хувьд өчигдөр 31 шатахуун түгээх станцаараа АИ-92 шатахууныг хэвийн борлуулж байсан. Өчигдөр 16.00 цагаас хойш ачаалал нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан шатахуун түгээх станцуудын үлдэгдэл багассан. Оройны 20.00 цагт дөрвөн станц шатахуунгүй болсон байсан. Иргэд шөнө дугаарлаж, бензинээ авсан тул ихэнх ШТС-уудын шатахуун зарагдаж дууссан. Агуулахын нөөц хэвийн. Шатахуунаа станцууддаа түгээж байна. Шатахууны хомстол үүсэхгүй. Бензиний үнэ нэмэх тодорхой шийдвэр гараагүй байгаа" гэв.

Ц.Эрдэнэбаяр: Хомстол үүсээгүй тул иргэдийг тайван байхыг анхааруулж байна
Ц.Эрдэнэбаяр: Хомстол үүсээгүй тул иргэдийг тайван байхыг анхааруулж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд