АМГТГ-аас шатахууны асуудлаар мэдээлэл хийв. АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр "Энэ сарын 1-7-ны хооронд БНХАУ-ын Үндэсний их баяр тохиосон тул зарим төрийн байгууллага, газар нь ажиллаагүй. Гэхдээ манай улсын ГХЯ, ЗТХЯ, УБТЗ, ГЕГ-аас БНХАУ-аас ирэх шатахууныг ачилтад оруулж, төмөр замаар явуулсан. Өчигдөр 50 вагон шатахуун Замын-Үүдээр орж ирсэн. ОХУ-аас зургаан вагон үатахуун өнөөдөр Толгойт өртөөгөөр орж ирсэн. Татан авалт хэвийн байгаа. Хомстлын асуудал үүсээгүй тул иргэдийг тайван байхыг анхааруулж байна. Энгийн үед шатахуун түгээх станцууд 24 цагт 10 тонн шатахууныг борлуулдаг бол хомстол үүсэх сураг, очер дарааллаар 10 гаруй цагийн дотор дуусах зэрэг хүндрэл үүсч байна. Бензин тасалдсан зүйл байхгүй. Замын-Үүд, Сүхбаатар боомтоор шатахуун буугаад наашилж байна.
-АИ-92 нөөц багасч байна гэсэн "Содмонгол" ХХК-ийн албан бичиг ямар учиртай юм бэ?
-Өчигдөр Содмонгол компаниас Ерөнхий захирал нь тушаал гаргаж, дотооддоо тодорхой хэмжээний хязгаарлалт хийсэн гэх мэдээллийг авсан. Үүний дагуу УУХҮ-ийн сайд Г.Ёндон ААН-ийн төлөөлүүдтэй уулзсан. Тухайн үедээ техникийн алдаа гаргаснаа хэлсэн.