Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон газрын тос боловсруулах үйлдвэрийн явцын талаар хэлэлцэж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явц аль шатандаа явааг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар ажлын хэсгээс тодрууллаа.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг "Үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан 2018 оны 12 дугаар сард батлуулсан. Түүнээс хойш үйл ажиллагаагаа тасралгүй явуулж байна. 12 технологийн байгууламж тус тусдаа жижиг үйлдвэрүүд баригдана. 2018 онд тооцоо гаргахад 2023-2024 онд барилгын ажлыг дуусгана гэж төлөвлөж байсан. Бид дийлэнх бараа материалаа гаднаас татан авч гүйцэтгэж байгаа учраас барилга угсралтын ажлыг 2025 онд дуусгахаар ажиллаж байна. Хүнд үед энэ том бүтээн байгуулалт явагдаж байна" гэв.