Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их хэмжээний үнэт эдлэлийг гаалийн байгууллагад мэдүүлэлгүйгээр татвар төлөхөөс зайлсхийжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

ГЕГ-аас Гаалийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр сүүлийн үед алт, үнэт эдлэлийн гаалийн бүрдүүлэлт, татвар хураамжтай холбоотой зөрчил илрүүлэлт эрс нэмэгдэж байгаа мэдээллээ.

Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хугацаанд Турк улсаас 50.5 кг алт, монет, мөнгөн эдлэл, БНЭУ-аас 4.1 кг мөнгөн эдлэл, БНСУ-аас 5.9 кг алт, монетан эдлэлийг Монгол Улсын нэр бүхий 18 иргэн импортолж, 21 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр нийт 171.3 сая төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Тухайлбал, БНСУ-аас ирсэн зорчигч Монгол Улсын хилээр нэвтрэхдээ биедээ авч явсан их хэмжээний алт, үнэт эдлэлийг гаалийн байгууллагад мэдүүлэлгүйгээр татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчилд холбогдох 5.9 кг монетан эдлэлд 30.9 төгрөгийг нөхөн төлүүлжээ. Үүнд 15.4 сая төгрөгийн торгууль ноогдуулж, шийдвэрлэсэн байна.

“Эхлэл брэнд“-ийн HULAN 21 утас нь БНХАУ-аас импортоор оруулж ирсэн утас болохыг ГЕГ-аас мэдээллээ
“Эхлэл брэнд“-ийн HULAN 21 утас нь БНХАУ-аас импортоор оруулж ирсэн утас болохыг ГЕГ-аас мэдээллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.