"Эхлэл брэнд" ХХК-иас гаргасан HULAN 21 утас нь БНХАУ-аас импортоор оруулж ирсэн "Doogee x 96 pro" утас болохыг ГЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, ГЕГ-ын өнөөдрийн мэдээллээр "Нэр бүхий хуулийн этгээд БНХАУ-аас импортоор оруулж байгаа гар утсаа гаальд мэдүүлэхдээ гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж тус тусад нь салган мэдүүлж, нийт 175.9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тул зөрчлийн хэрэг бүртгэл нээж, прокурорын байгууллагын хяналт дор шалгаж байна" гэлээ.
Улмаар "Doogee x 96 pro", "Эхлэл брэнд" ХХК-иас гаргасан HULAN 21 утасны зургийг харьцуулан үзүүллээ.