Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Шүүхийн урдуур орж “шийдвэр” гаргадаг улс төрчид манайд байгаа нь үнэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар маргалдааныг цахим орчинд өрнүүлээд авсан. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр С.Зоригийн алуурчдын хэргийг захиалагчдын хэрэгтэй нэгтгэн шалгана гэж Хууль зүйн сайд мэдэгдсэн нь илэрсэн алуурчдыг “илрээгүй” захиалагчаар бамбайлж хэргийг юу ч биш болгох, алуурчдын хэргийг шүүх рүү явуулахгүй “тогтоон барих” технологи мөн гэж мэдээлж байв. Түүний хариуд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "ХЗДХЯам мөрдөн шалгах ажиллагаа явуулдаггүй" гэсэн.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үргэлжлүүлэн "Чимгээ, Содномдаржаа нарыг Улсын Дээд шүүхээс гэм буруугүй гэсэн шийдвэр гаргаагүй. Дахиад шалгаад ир гэж нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан бөгөөд яллагдагч (ял сонссон сэжигтэн) статустай байгаа. Шүүхийн урдуур орж харин “шийдвэр” гаргадаг улс төрчид манайд байгаа нь бол үнэн" гэжээ.

АНУ-ын олон үндэстний цагаачлалын визийн (ногоон карт) бүртгэл аравдугаар сарын 6-нд эхэлнэ
АНУ-ын олон үндэстний цагаачлалын визийн (ногоон карт) бүртгэл аравдугаар сарын 6-нд эхэлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.